Гүйлгээ /өдөр/ өндөрлөх
Гүйлгээ өндөрлөх процесс нь өдрийн гүйлгээ балансын хаалт хийж, шинэ өдрийн гүйлгээ эхлэхэд бэлэн болгоно. Өдрийн гүйлгээний тайлан баланс авч шалгасны дараа гүйлгээ өндөрлөхөд бэлэн болно.
Өдрийн гүйлгээний хаалт хийж, шинэ өдрийн гүйлгээ нээх процесс доорхи дарааллаар явагдана. Үүнд:
- Өдрийн баланс шалгана.
- Өдрийн гүйлгээний түүвэр, нябо журнал-ийн хураангуй/дэлгэрэнгүй баланс зэргийг хэвлэж авна.
- Гүйлгээ өндөрлөх /
- Системийн төлөв шалгана
- Гүйлгээ өндөрлөнө
- Шинэ өдрийн гүйлгээ нээх командуудыг дарааллаар нь ажиллуулна./
- Валютын ханш өөрчлөгдсөн бол ханшаа өөрчилж, ханшийн тэгшитгэл хийнэ.
- Гүйлгээний төлөв нээнэ.
Гүйлгээ өндөрлөх
Цонхыг эхэлж нээхэд Төлөв шалгах
гэсэн товч идэвхтэй, доод талын 2 товч нь идэвхгүй байна.
Алхмын дагуу нэг бүрчлэн товчин дээр дарж дараагийн алхмыг гүйцэлдүүлэх байдлаар 4 алхамыг дарааллаар нь алдаагүй хийх ёстой. Хэрэв процесс амжилттай явагдсан бол мэдэгдэх цонх гарна. Үгүй бол алдааны мэдэгдэл гарна.
Төлөв шалгах
командаар гүйлгээ өндөрлөхөд бэлэн эсэхийг шалгана.- Хэрэв Амжилттай гэсэн мессеж гарвал
Гүйлгээ нөлөөлөх буюу өндөрлөх
товч идэвхэжнэ. (Өөр мессеж гарвал гүйлгээ өндөрлөхөд бэлэн биш байна гэсэн үг. Гарсан мессежний дагуу дараагийн үйлдэл хийх хэрэгтэй.) ИдэвхтэйГүйлгээ нөлөөлөх буюу өндөрлөх
товчин дээр дарснаар дараах цонх гарч ирнэ.Гүйлгээ өндөрлөх үйлдлийг автоматаар хийхээр бол
Гүйлгээ өндөрлөх
товч дээр дарна. Харин гараар буюу алхам нэг бүрээр хийх болГараар хийх
товчийг дарна.
Гүйлгээний шинэ өдөр нээх
Командыг ажиллуулахад гүйлгээний шинэ өдөр нээх процесс программд автоматаар хийгдэнэ. Гараас зөвхөн өдрөө сонгож өгнө.