Нябо модулийн тухай
Ня-бо бүртгэл модуль нь efine ББСБ санхүүгийн суурь системийн бүрэлдэхүүн хэсэг юм.
Цэсийн талаар товчхон
Харилцагч, данс: хэсэгт зээлийн бус харилцагч шинээр бүртгэх, данс нээх, харилцагчийн мэдээлэл болон дансны мэдээлэл засварлах, бүртгэлийн нэгдсэн сангаас хайлт хийх, дотоодын данс нээх, дансны шинж, төлөвлөгөө засварлах зэрэг үйлдлүүд хийх зориулалттай.
Гүйлгээ: хэсэгт тэнцлийн гүйлгээ, данс хоорондох бэлэн бус арилжаа, гадаад гуйвуулга болон тэнцлийн бус зэрэг өдөр тутмын гүйлгээ оруулах, дансны үлдэгдэл хуулга гаргах, нябо-журнал болон өдрийн гүйлгээ баланс авах, тухайн өдрийн болон өмнөх өдрийн гүйлгээнээс хайлт хийх, валютын ханш, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл авах боломжтой.
Тайлан, гүйлгээний төлөв, нябо тохиргоо:-ний хэсэгт баланс тайлан авах, гүйлгээний хаалт хийх зорилготой. Өдрийн гүйлгээний хураангуй болон дэлгэрэнгүй баланс гаргах, тэнцлийн бус гүйлгээний тайлан авах, гүйлгээний түүвэр авах, баланс шалгах, гүйлгээ өндөрлөх, валютын ханш тогтоох, ханшийн тэгшитгэл хийх, гүйлгээний төлөв хаах, нээх мөн дансны төлөвлөгөө өөрчлөх, лавлах сангууд засварлах зэрэг үйлдлүүд хийгдэнэ.
🗃️ Харилцагч бүртгэх, данс нээх
2 items
📄️ Гүйлгээний журнал
Тухайн өдрийн болон өмнөх өдрийн гүйлгээнээс хайлт хийх зориулалттай дэлгэц юм.
🗃️ Гүйлгээ
3 items
🗃️ Гүйлгээний төлөв
5 items
🗃️ Ня-бо тайлан
2 items