Харилцагч бүртгэх
Шинэ харилцагч бүртгэхдээ харилцагчийн үндсэн мэдээлэл болох овог нэр, регистрийн дугаарыг үнэн зөв оруулах шаардлагатайг анхаарна уу.
Шинэ харилцагч бүртгэх
Шинэ харилцагч бүртгэхдээ эхлээд тухайн харилцагч өмнө нь данс нээлгэж байсан эсэхийг шалгаж харилцагчийн дугаар авч түүн дээрээ шинэ данс бүртгүүлнэ. Хэрэв өмнө нь данс нээлгэсэн бол харилцагчийг шинээр бүртгэх шаардлагагүй бөгөөд тухайн харилцагчийн код дээр дансны бичлэг нэмнэ.
Бүртгэлийн давуу талууд:
- Нэг харилцагчид дээр хэд хэдэн данс бүртгэх боломжтой. Өөрөөр хэлбэл: Харилцагч нэг ID дугаартай байна. Тэр дугаар дээр нь хэдэн ч данс нээгдэж болно гэсэн үг.
- Харилцагч өмнө нь бүртгэгдсэн эсэхийг регистрийн дугаараар шалгах бөгөөд регистрийн дугаарын алгоритмыг давхар шалгаж байгаа.
Шинэ харилцагч бүртгэх үед харилцагчийн кодыг программ автоматаар кодлоно. Өөрөөр хэлбэл: Харилцагчийн дугаар өмнөх дугаар дээр нэгээр нэмэгдэнэ. Шинэ дансны дугаарыг программаас олгоно.
Харилцагч шинээр бүртгэх бол баруун дээд булангийн товчин дээр дарж шинэ харилцагч нэмэх цонхыг дуудна.
Харилцагчийн үндсэн мэдээллийг заавал оруулж
товчийг дарж хадгална.
![]()
Хайлт: Харилцагчийн бүртгэлийн нэгдсэн сангаас харилцагчтай холбоотой талбаруудаар хүснэгтийн толгой хэсэгт хайлт хийнэ. Мөн дансны дугаараар хайх боломжтой. Дэлгэрэнгүй хайлт хийх хэрэгсэлийг Дэлгэрэнгүй хайлт хийх
хэсгээс харна уу.
Толгойн хайлт хийхдээ харилцагчийн үндсэн мэдээллүүдээс тухайн үг оролцсоноор хайна. Өөрөөр хэлбэл: Харилцагчийн нэр= “БАТ” гэж хайхад: “БАТАА”,”БАТСАЙХАН”,”БАТХҮҮ ”” гэх мэт бүх “БАТ” оролцсон жагсаалтыг гаргана. Үүнтэй адилаар бусад талбарууд мөн тухайн үг оролцсоноор хайна.
![]()
Сонгосон харилцагчийн мэдээллийг дэлгэрэнгүй харахдаа тухайн харилцагчийн мэдээлэл дээр double click хийх буюу товших, мэдээлэл засах бол үзэгний тэмдэглэгээ дээр дарж орно. Дэлгэрэнгүй мэдээлэл харах цонхруу орсны дараа зүүн дээд хэсгээс
edit
товчин дээр дарж засварлах боломжтой.