Skip to main content

Гүйлгээ өндөрлөх, тайлан баланс гаргах

Өдрийн гүйлгээний хаалт хийж, шинэ өдрийн гүйлгээ нээх процесс доорх дарааллаар явагдана. Тухайн өдрийн хувьд доорх тайлан, хуулгыг авч өдөр өндөрлөх бэлтгэл ажлыг хангахаас гадна өдрийн гүйлгээ өндөрлөхөөс өмнө зайлшгүй хийгдэх алхмууд:

Гүйлгээ хаах
Гүйлгээний баланс шалгах, үүнд:

Сарын сүүл болон зээлийн хүү хуримтлуулах

Шаардлагатай тайлангуудаа авах, үүнд:

Өдөр өндөрлөх
Өдөр эхлүүлэх
Ханшийн өөрчлөлт хийх
Ханшийн тэгшитгэлийн гүйлгээ хийх
Гүйлгээ нээх

Гүйлгээ өндөрлөхийн өмнө нябо журнал, гүйлгээний түүвэр болон хураангуй/дэлгэрэнгүй баланс гаргаж хэвлэж авах хэрэгтэй. Хэрвээ тухайн өдрөө хэвлэж аваагүй бол гүйлгээний түүвэр сонголтоор өмнөх өдрөөр нөхөж хэвлэж болно.

Хэрэв гүйлгээг нээх үедээ гүйлгээний огноогоо андуурч буруу өгсөн бол Гүйлгээний хураангуй цэсэд Гүйлгээний өдөр шинэчлэх гэсэн командаар өдрөө засаж болно.

анхаар

Системийн хэмжээнд гүйлгээ сэргээх, өмнөх өдрийн гүйлгээ буцаах засварлах үйлдлийг тусгай тохиолдолд хийх шаардлага тулгарвал систем хөгжүүлэгчид хандана уу!