Валютын ханш
Албан ханш
Албан ханшийн өөрчлөлт оруулах хэсэг бөгөөд цонхыг дуудахад валютын нэр, албан ханш, ханш тогтоосон огноо зэрэг мэдээлэл жагсаалтаар гарна.
Албан ханшийн өөрчлөлт оруулах явц: Тухайн валютын жагсаалт дээр очоод товшиход ханшийн дэлгэрэнгүй мэдээлэл харагдах ба баруун гар талд Албан ханш
Арилжааны ханш
гэсэн сонголтоос хийж дарахад ханш засах боломжтой болно. Энд шинэ ханш оруулаад Хадгалах
товчийг дарснаар шинэ ханшийн өөрчлөлт орно. Хэрэв тухайн өдрийн шинэ ханшаа оруулж дууссан бол ханшийн тэгшитгэл хийх хэсэг руу орох хэрэгтэй.
Албан ханш өөрчлөхөөс өмнө огноо гэсэн нүдэн дээрх Он-сар-өдөр
-г сайтар нягталж оруулах хэрэгтэй. Ханшийн тэгшитгэл хийхэд өөрчилж байгаа огноогоо оруулах болно. Энэ он сар өдөр нь системийн огноогоор авах тул таны компьютерын огноо буруу байвал буруу байна гэсэн үг. Тиймээс Огноо
гэсэн нүдэн дэх Он-сар-өдөр
шалгах хэрэгтэй.
Арилжааны ханш
Арилжааны ханшийн өөрчлөлт оруулах хэсэг бөгөөд Арилжааны ханш
товчийг дарахад валютын нэр, арилжаагаар авах зарах ханш зэрэг мэдээлэл жагсаалтаар гарна.
Арилжааны ханш
- Бэлэн авах / зарах
- Бэлэн бус авах/зарах
- Бэлэн ба б.бус авах/зарах гэсэн төрлүүдтэй.
Ханшийн тэгшитгэл хийх
Албан ханшийн өөрчлөлт хийсний дараа ханш тэгшитгэх хэсэг руу орно. Валютын ханш Өөрчлөх огноо
гэсэн нүдэнд албан ханш өөрчилсөн огноогоо оруулна. Огноогоо оруулахад ханш өөрчлөгдсөн валют жагсаалтаар гарч ирнэ. Эндээс Ханш тэгшитгэл хийх
товчийг дарахад ханшийн тэгшитгэлийн процедур ажиллана. Хэрэв процедур амжилттай биелсэн бол мессеж гарна. Алдаатай бол алдааны мессеж гарна.
Ханшийн тэгшитгэлийн процедур ажиллуулахын өмнө ханшийн өөрчлөлтөө сайн хянаж үзэх хэрэгтэй. Хэрэв өөрчлөлт буруу байвал албан ханш өөрчлөх хэсэг руу орж ханшийн өөрчлөлтөө дахин оруулж болно.