Гүйлгээний журнал
Тухайн өдрийн болон өмнөх өдрийн гүйлгээнээс хайлт хийх зориулалттай дэлгэц юм.
Өмнөх өдрийн гүйлгээ (нэг өдрийн болон тодорхой өдрийн хоорондох гүйлгээнээс шүүлт хийх) хайх тохиолдолд дэлгэрэнгүй хайлтаас эсвэл хүснэгтийн толгой хэсэгт огноогоо өгч хайна. Гүйлгээний хайлт дээр үндсэн өгөгдлөөс гадна салбар нэгж, хэрэглэгч, гүйлгээний төрлөөр хайлт хийх боломжтой.
Гүйлгээний хайлтыг гүйлгээ өндөрлөх болон түүвэр байдлаар хяналтаар ашиглах тул Гүйлгээ төлөв
цэсээр орж Гүйлгээний журнал
-аас харахыг анхаарна уу!
Зурган дээр гүйлгээний үндсэн өгөгдлүүдээр хайх эхний дэлгэцийг харуулав.
- ID: Гүйлгээний бичлэгийн дугаараар хайлт хийнэ гэсэн үг.
- Дебет: Дебет дансны дугаараар эсвэл дебет балансаар хайна
- Кредит: Кредит дансны дугаараар эсвэл кредит балансаар хайна
- Дүн: Төгрөгийн эсвэл валютын дүнгээр хайна
- Нэгж: Валютын кодоос сонголт хийж хайна. Төгрөг бол MNT
Хайлтын үр дүнд бичлэг олдсон бол бичлэгийн тоо, гүйлгээний дүнгийн нийлбэр (төгрөг/валютаар) дэлгэцийн доод талд гарна. Гүйлгээний жагсаалтаас аль нэгийг нь идэвхжүүлж тухайн гүйлгээний талаар дэлгэрэнгүй байдлаар харах, гүйлгээний баримт хэвлэх, гүйлгээ буцаах зэрэг үйлдлүүд хийх боломжтой.
Дэлгэрэнгүй хайлтын талбарууд өгөгдлийн сангийн нэрээр харагддаг тул англи болон монгол нэршлүүд холилдож харагддаг.