Skip to main content

Данс нээх

Данс цэсээр ороход дараах 
- Нэрийн данс
- Дотоод данс
- Тэнцлийн данс гэсэн сонголтууд гарч ирнэ.
Дансны төрлөөс хамаарч сонголтоо хийх бөгөөд үндсэн үйлдлүүд адилхан байна.

Нэрийн данс

Нэрийн данс цэсэд банк бусын системд бүртгэгдсэн нэрийн дансны бүх жагсаалт харагдана. Зүүн дээд талд нэрийн данс засах, устгах, жагсаалт дахин дуудах, нэрийн данс шинээр нээх цэсүүд харагдана. Жагсаалтын толгой хэсэгт талбар бүрээр хайлт хийх, дэлгэрэнгүй хайлт хийх боломжтой. Зээлийн харилцагч үүсэхэд данс автоматаар үүсэх ба зээлийн данснаас өөр данс үүсгэх үед энэ цонхыг ашиглана.

img alt

Нэрийн данс нээх


Анхаар

Зөвхөн бүртгэлтэй харилцагчид шинэ нэрийн данс нээнэ. Шинэ данс нээхийн тулд уг харилцагч өмнө нь данс нээгдсэн эсэхийг толгой хэсгийн хайлтаас нэр болон харилцагчийн дугаараар хайхад дансны мэдээлэл (хэд хэдэн данстай бол тэдгээр нь жагсаалт хэлбэрээр) харагдана. Хэрвээ данстай бол тухайн харилцагчийн дугаар дээр нь шинэ дансаа бүртгэнэ. Нэрийн дансны дугаарыг программ автоматаар өгнө.

img alt

Данс нээх хэсэгт байгаа мэдээллүүдийг нэг бүрчлэн бөглөх хэрэгтэй. Дэлгэцэд харуулсан сонголт хийх нүднүүд нэг нь нөгөөгөөс хамааралтай тул эхнээс нь сонголт хийх хэрэгтэй. Хэрэв тухайн нүдэнд сонгох бичлэг байхгүй бол хажуугийн img alt тэмдэг бүхий товчийг дарна уу. Ингэхэд тухайн сонголтод хамаарах бүх бичлэг дэлгэрэнгүй гарна. Өөрөөр хэлбэл лавлах мэдээлэл бүхий тусдаа цонх гарна. Цонхноос хайлт хийх тохирох сонголтыг хийж Select товчийг дарж үргэлжлүүлнэ. Данс нээх командын өмнө шинээр нээх дансны өгөгдөл бүрэн гүйцэд оруулсан эсэхээ шалгаж үзэх хэрэгтэй.

Нэрийн дансны мэдээлэл засах


img alt

Дотоодын данс


Мэдээлэл

Дотоодын данс нь баланс, дансны бүтэц болон дугаарлалт зэргээр харилцагчийн данснаас ялгаатай учраас данс нээх өөр дэлгэцтэй байна.

img alt

Дотоодын данс нээх

Анхаар

Дотоодын данс нээхдээ эхлээд салбар нэгжийн нэрийг заавал сонгох хэрэгтэй. (Энэ нь шинэ дансны дугаартай холбоотой.)

Дотоодын данс нээх дэлгэцэд харагдах сонголт хийх нүднүүдийг нэг бүрчлэн дарааллаар нь сонгох хэрэгтэй. Хэрэв тухайн нүдэнд сонгох бичлэг байхгүй бол хажуугийн img alt товчийг дарна уу. Ингэхэд тухайн сонголтод хамаарах бүх бичлэг гарна. Өөрөөр хэлбэл лавлах мэдээлэл бүхий тусдаа цонх үүснэ. Бусад үйлдлүүд нь нэрийн данс үүсгэхтэй ижил байна.

img alt


Тэнцлийн бус данс

Мэдээлэл

Энэ нь дансны нэгдсэн төлөвлөгөөний дагуу байх ёстой. Шинэ данс нээхдээ дансны нэр зэргийг бүрэн гүйцэд оруулах хэрэгтэй. Амжилттай бүртгэсэн бол системийн мессеж гарна.

img alt

img alt

Тэнцлийн бус дансны бүх бичлэгийн жагсаалтаас дансны тухай мэдээллийг харахаас гадна дансны зарим өгөгдлийг засварлаж болно. Үүнд: Дансны нэр, дансны нэгж гэх мэт

img alt


Өгөгдөл засварлах дансаа сонгон img alt товчийг дарснаар дараах цонх гарч ирнэ. Мэдээллээ шинэчилсний дараа img alt дарснаар өгөгдөл засварлагдана.


img alt