Skip to main content

Хуулга

Нэрийн дансны хуулга


img alt

Мэдээлэл

Нэрийн дансны хуулга нь тодорхой өдрийн хоорондох харилцагчийн дансны бүхий л гүйлгээг дэлгэрэнгүй байдлаар харуулах ба уг дансанд шилжүүлгээр орж ирсэн бол аль банкны, ямар данс, ямар нэрээр ирсэн гэдгийг давхар харуулдаг.

Харилцагчийн нэрийн дансны тодорхой хугацааны хоорондох гүйлгээний хуулгыг

  • Өдрийн: зөвхөн тухайн өдөр хийгдсэн гүйлгээний хуулга
  • Өмнөх өдрөөр: гараас оруулсан огнооны хоорондох гүйлгээний хуулга гэсэн хэлбэрээр харуулна.
Анхаар

Өдрийн хуулга сонголт хийсэн үед огнооны сонголт хийхгүй дансны дугаар нүдэнд дансаа оруулаад хуулга командыг ажиллуулна. Харин өмнөх өдрөөр гэсэн сонголт хийсэн үед дансны дугаар оруулахаас гадна эхлэх, дуусах огноог оруулна.

img alt

Өдрийн хуулга


мэдээлэл

Тухайн өдөр гүйлгээнд орсон бүх дансны хуулгыг бүх төрлөөр нь, янз бүрээр гаргаж авна. Өдрийн хуулга дэлгэцэн дээрх үндсэн сонголтоос хамаарч өөр дэлгэцийн сонголт гарна.

img alt

Нябо журнал:

Тухайн өдрийн гүйлгээний нябо журнал буюу дэлгэрэнгүй хуулгыг

  • Нийт гүйлгээгээр (Өдрийн бүх гүйлгээ, балансаар)
  • Салбарын гүйлгээгээр (Тухайн салбарын хэд хэдэн хэрэглэгчийн гүйлгээг нэгтгэж)
  • Хэрэглэгчээр (Зөвхөн тухайн хэрэглэгчийн хийсэн гүйлгээ) шүүж нябо-журнал хэлбэрээр харуулна.
  • Хураангуй / дэлгэрэнгүй

img alt

Түүвэр хуулга

Нэг дансны хуулга:

Ямар нэг дансны тухайн өдрийн гүйлгээний хуулга гаргана. Ихэвчлэн дотоодын дансны хуулга авахад зориулагдсан. Нэрийн дансны хуулга-с дебет, кредит талаар, төгрөг валютын дүнгээр, харьцсан данстай гардгаараа ялгаатай.

img alt

Жагсаалт:

  • Хэрэглэгчийн гүйлгээний Өдрийн гүйлгээний сангаас зөвхөн тухайн хэрэглэгчийн хийсэн бүх гүйлгээг жагсаалт байдлаар гаргана. Үүнийг багцалсан мемориалын ордер гэж нэрлэдэг.
  • Харьцсан дансаар Гүйлгээнд орсон дансны бүлгээр эсвэл дансаар нь шүүлт хийж, тухайн данстай харьцсан гүйлгээг жагсаалт байдлаар гаргана. Ингэхдээ тухайн дансны дебет эсвэл кредит аль талаараа харьцсан гэдгийг гараас сонголт хийнэ.
  • Кассын зарлагын жагсаалт Энэ валютын бэлэн ба бэлэн бус арилжаагаар төгрөгийн болон валютын кассаас ямар гүйлгээ гарсныг жагсаалтаар харуулна. Өөрөөр хэлбэл валют худалдаж авсан бол хэчнээн төгрөг зарлагадсан, валют худалдсан бол хэчнээн валют зарлагадсан гэдгийг дүнгээр нь валют тус бүрээр нь бүлэглэж гаргана.

    img alt Зургийн тайлбар: Кредит талдаа 4113 бүхий балансын данстай харьцсан дебет нь 2301-той харьцсан дансны жагсаалт авах тайланг харуулсан байна.

Өдрийн гүйлгээ түүвэр


Өдрийн гүйлгээний түүвэр хэсэгт тухайн өдрийн байдлаар буюу өмнөх өдрөөр санхүүгийн баланс тэнцлийн мэдээ харах, орлогын тайлан, санхүүгийн байгууллагын байвал зохих санхүүгийн үзүүлэлтүүд бүхий мэдээ тайлан гаргана.

img alt

Тэнцлийн бус дансны хуулга

img alt

Касс харилцахын үлдэгдэл

img alt