Тэнцлийн гүйлгээ
Тэнцлийн гүйлгээний цонхоор сүүлд хийгдсэн гүйлгээний жагсаалт харагдах ба шинэ гүйлгээний төрлөөс хамаарч:
- Гүйлгээ хийх
- Кассын гүйлгээ хийх
- Конверс гүйлгээ хийх сонголтоор хийнэ.
Гүйлгээ хийх
Энэ сонголтоор системийн өдөр тутмын бүх гүйлгээг хийх боломжтой. Дебет ба кредит талын дансыг хоёуланг нь оруулж өгнө.
Кассын гүйлгээ хийх
Кассын орлого: Энэ нь зөвхөн кассын данстай харьцсан гүйлгээ оруулах боломж юм. Ингэхдээ кассын данс шивэхгүй, харьцсан кредит дансаа оруулна. Өөрөөр хэлбэл: Кредит талын данс оруулна. Дебит талын буюу кассын дансыг программ цаанаа авна. Төгрөгийн болон валютын данс шивснээс хамааран программ өөрөө харгалзах төгрөгийн болон валютын кассын дансыг авна.
Кассын зарлага: Дебет талын данс оруулна. Кредит талын буюу кассын дансыг программ цаанаа авна.
Бэлэн бус конверс
- Валютын ба төгрөгийн дансны хооронд (дебет талд валютын, кредит талд төгрөгийн данс оруулна)
- Төгрөгийн ба валютын дансны хооронд
- Хоёр өөр валютын дансны хооронд зэрэг нийлмэл гүйлгээнүүд хийнэ.
Гүйлгээний бичилт нь дебет данснаас валют(төгрөг)–ийн дүнгээр конверсийн данс руу гүйлгээ хийнэ. Дараа нь конверсийн данснаас төгрөг(валют)–ийн дүнгээр кредит данс руу гүйлгээ хийнэ. Харин арилжааны ханшийн зөрүүтэй бол арилжааны орлого, зарлагыг харгалзах орлого, зарлагын дансанд гүйлгээ хийнэ. Мөн энэ гүйлгээг ямар ханшаар хийхийг оруулж өгнө.
Валютын ба төгрөгийн дансны хооронд гүйлгээ хийж байгаа бол валютын авах ханш, төгрөгийн ба валютын дансны хооронд бол валютын зарах ханш, хоёр өөр валютын дансны хооронд бол кросс ханшийг хэрэглэгч өөрчилж өгөх боломжтой.