Зээлийн гэрээ сунгах
Мэдээлэл
Зээлийн үндсэн хугацаандаа зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй зээлийн үлдэгдэлтэй үед Зээлийн гэрээ сунгах үйлдэл хийнэ.
Тэмдэглэл
Хэрэв зээлийн үндсэн хугацаа дуусаад энэ үед хугацааг нь сунгаагүй бол тухайн дууссан өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү автоматаар бодогдоно. Харин зээлийн гэрээ сунгаснаар нэмэгдүүлсэн хүү бодогдохгүй, мөн графикт хугацаа хэтрэлт болон бусад торгуулиуд бодогдохгүй хөнгөлөлт үзүүлж байгаа гэсэн үг юм.
Зээл сунгах хэлбэр
- Үргэлжлүүлж сунгах: сонголт нь зээлийн дуусах хугацаанаас хойш сунгах, энэ нь нэмэгдүүлсэн хүү буюу торгууль бодохгүйгээр сунгаж байгаа хэлбэр юм.
- Тодорхой өдрөөс хойш сунгах: сонголт нь зээлийн дуусах хугацаанаас тухайн сунгаж буй өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүү буюу торгууль бодож авах хэлбэр юм.
Зээлийн гэрээ сунгах заавар, зөвлөмж
- Зээл дуусах огноо: Зээл сунгаж байгаа хугацааны дуусах өдрийг оруулна. Жишээлбэл зээлийн хугацаа нь 2023/04/03 нд дуусаж байгаа үүнийг 6 сараар сунгаж байгаа бол дуусах огноо нь 2023/10/03 байна гэсэн үг. Тодорхой өдрөөс хойш сунгах сонголт хийсэн бол тэр огнооноос хойш дуусах өдрөө тооцно.
- Зээлийн хүү: Зээлийн хүүг өөрчилж өгч болно, энэ нь сунгасан өдрөөс хойш шинэ хүүгээр бодно гэсэн үг.
- Тайлбар: Зээл сунгах шийдвэр эсвэл бусад нэмэлт тайлбар мэдээллийг дэлгэрэнгүй бичнэ.
Анхаар
- Зээлийн гэрээ сунгахдаа зээл дуусах огноогоо сайтар шалгана уу.
- Зээлийн гэрээ сунгасны дараа төлбөрийн графикийг шинэчилж байгуулна.
- Зээлийн гэрээ сунгасан түүх бичлэгийг харж болно. Мөн сунгасан бичлэгийг буцааж болно.
- Зээлийн гэрээг хэдэн ч удаа сунгаж болох бөгөөд тухай бүрт нь нэмэгдүүлсэн хүү болон бусад торгуульд хөнгөлөлт үзүүлж байгаа гэсэн үг.
- Зээлийн гэрээ сунгахдаа Тодорхой өдрөөс хойш гэсэн сонголтоор хийсэн бол зээл дуусах өдрөөс тухайн сунгалт эхэлсэн өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүү бодогдож байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй.