Зээлийн ангилал шилжүүлэх
Мэдэгдэл
Зээлийн үндсэн хугацаа дуусах үед зээлийн өрийн үлдэгдэлтэй байвал 90 хоногийн интервалаар ангилал бууруулдаг. (Хэвийн зээл –> Хугацаа хэтэрсэн -> Хэвийн бус –> Эргэлзээтэй –> Муу зээл) гэсэн дарааллаар ангилал шилжүүлнэ.
Зээлийн ангилал шилжүүлэхэд зээлийн бүртгэл дээр зөвхөн ангиллын код нь солигдох бөгөөд үндсэн бүртгэлийн программ дээр тухайн ангилал шилжиж буй нэрийн дансыг нээж хуучин ангиллын нэрийн данснаас шинэ рүү нь шилжүүлэх гүйлгээ хийгддэг.
Шууд ангилал шилжүүлэх
Зээлийн ангиллыг Шууд ангилал шилжүүлж болно. Эсвэл үндсэн бүртгэлийн программ дээр ангилал шилжүүлэх гүйлгээ хийхэд зээлийн бүртгэл дээр тухайн зээлийн ангилал автоматаар шилжинэ.
Зургийн тайлбар: Шууд ангилал шилжүүлэх үйлдлийг ангилал автоматаар шилжихгүй үед хэрэглэнэ.