Skip to main content

Миний файлууд

Файл удирдлага -> Миний файлууд цэсээр өөрийн оруулсан гэрээний драфт болон харилцагч, хүсэлт, гэрээнд хавсаргасан файлуудыг нэгтгэн харна.

Дэлгэцийн харагдац

Миний файлууд

Үндсэн зориулалт

  • Өөрийн оруулсан гэрээний драфт файлуудыг нэг дороос харах
  • Харилцагч, зээлийн хүсэлт, зээлийн гэрээнд хавсаргасан файлуудаа нэгтгэн хянах
  • Файлаа хавтасны бүтцээр ангилан харах
  • Хэрэгцээтэй файлаа нээх, татах, мэдээллийг шалгах

Анхаарах зүйлс

  • Файлын хандах эрх тохируулагдсан байдаг тул зөвхөн танд хамаарах файлууд харагдана.
  • Файл устгахыг хориглоно.
  • Файлын нэр, дугаар өөрчлөхийг хориглоно.
  • Хэт том хэмжээтэй файл хавсаргахыг хориглоно.
  • Зөвшөөрөгдөөгүй форматын файл хавсаргахыг хориглоно.

Дэлгэцийн хэсгүүдийн тайлбар

  • Зүүн талын хавтасны бүтэц: Файлууд ямар ангилал, хавтасанд байгааг харуулна.
  • File name: Файлын нэр.
  • Last modified: Файл хамгийн сүүлд өөрчлөгдсөн огноо, цаг.
  • Size: Файлын хэмжээ.
  • Download icon: Файлыг татах үйлдэл.
  • Info icon: Файлын мэдээлэл харах үйлдэл.

Ашиглах зөвлөмж

  1. Хавтасны бүтцээс шаардлагатай хэсгээ сонгож файлаа олно.
  2. Файлын нэр болон өөрчлөгдсөн огноогоор нь шалгана.
  3. Зөвхөн өөрт хамаарах файлууд харагдах тул бусдын файл харагдахгүй байх нь хэвийн.
  4. Хавсаргах файл сонгохдоо зөвшөөрөгдсөн формат, хэмжээний шаардлагыг мөрдөнө.