Skip to main content

Харилцагчийн мэдээлэл бүртгэх

Зээлийн программд харилцагчийн мэдээллийг бүртгэхдээ Зээлийн бүртгэл -> Зээлийн харилцагч цэсээр орно.

Одоогийн дэлгэц

Loan customer list current

Үндсэн дараалал

  1. Харилцагчийн үндсэн мэдээллийг бүртгэнэ.
  2. Холбогдох данс, хамаарал болон гэр бүлийн мэдээллийг оруулна.
  3. Хадгалсны дараа зээлийн хүсэлтийн шат руу шилжинэ.
Зөвлөгөө

Заавал бөглөх талбаруудыг бүрэн оруулсны дараа Хадгалах товч дарж дараагийн шат руу шилжинэ.

Шинэ харилцагч нэмэх

Харилцагчийн жагсаалтын зүүн дээд талд харагдах Шинэ харилцагч товч дээр дарснаар шинэ харилцагч бүртгэх цонх нээгдэнэ.

Шинэ харилцагч цонх

  • Энэ цонхоор харилцагчийн үндсэн мэдээллийг анх удаа оруулна.
  • Зайлшгүй бөглөх хэсгүүд улаан өнгөөр ялгарч харагдана.
  • Харилцагчийг иргэн эсвэл хуулийн этгээд эсэхээс хамаарч бөглөх хэсгүүд өөрчлөгдөнө.

Харилцагч нь аж ахуйн нэгж бол

Хэрэв харилцагч нь аж ахуйн нэгж бол байгууллагын болон гүйцэтгэх удирдлагын мэдээлэлтэй холбоотой бөглөх хэсгүүд нэмэлтээр харагдана.

ААН-ийн бөглөх талбарууд

  • Зах/Бүтэн нэр: Гүйцэтгэх удирдлагын овог нэр.
  • Хүйс: Гүйцэтгэх удирдлагын хүйс.
  • Регистр: Захирал эсвэл гүйцэтгэх удирдлагын регистрийн дугаар.
  • Зах/Civil ID: Иргэний үнэмлэхний дугаар эсвэл системд ашиглах иргэний код.
  • Зах/Утас: Холбоо барих утасны дугаар.
  • Зах/И-мэйл: И-мэйл хаяг.
  • Зах/Хаяг: Албан ёсны болон холбоо барих хаяг.

Харилцагч нь иргэн бол

Иргэн төрлийн харилцагч дээр Ажил эрхлэлт хэсгийн мэдээллийг заавал оруулна.

Иргэний ажил эрхлэлт

  • Байгууллага: Харилцагчийн ажиллаж буй байгууллага.
  • Албан тушаал: Эрхэлж буй ажил, албан тушаал.
  • Цалин: Сарын орлого эсвэл үндсэн цалингийн мэдээлэл.
  • Ажилласан жил: Тухайн байгууллагад эсвэл нийт ажилласан хугацаа.
  • Тайлбар: Нэмэлт тайлбар, нөхцөл, онцлог мэдээлэл.
Анхаар

Иргэний ажил эрхлэлтийн мэдээлэл нь ЗМС-д мэдээ нийлүүлэх үед зайлшгүй шаарддаг болсон тул энэ хэсгийг дутуу орхиж болохгүй.

Civil ID олох

Харилцагчийн регистрийн дугаарыг оруулсны дараа Civil олох товч дээр дарж Civil ID-г автоматаар олох боломжтой.

  • Хэрэв системээс олдвол Civil ID талбарт автоматаар бөглөгдөнө.
  • Хэрэв олдохгүй бол харилцагчаас мэдээллийг авч гараар оруулна.

Хадгалсны дараах боломжууд

Харилцагчийн мэдээллийг хадгалсны дараа баруун талд дараах үйлдлийн товчнууд харагдана.

  • Зээлийн хүсэлт: Ягаан товч харагдах ба түүн дээр дарж шинэ хүсэлтийг шинээр үүсгэнэ.
  • Зээл хүсэлтүүд: Тухайн харилцагчтай холбоотой өмнөх хүсэлтүүдийг харна.
  • Зээл гэрээнүүд: Тухайн харилцагчтай холбоотой өмнөх гэрээнүүдийг харна.
  • Явцийн хяналт: Тухайн харилцагчтай холбоотой явцын хяналтын мэдээллийг харна.
  • ХУР татах: ХУР системээр харилцагчийн мэдээллийг үүсгэх боломжтой товч боловч одоогоор хараахан ашиглалтанд ороогүй байна.
Харилцагчийн дараах үйлдлүүд