Skip to main content

Зээл судлах

Зээл судлах шат нь зээлийн эдийн засагч тухайн харилцагчийн хүсэлт дээр санхүүгийн тооцоолол, барьцаа хөрөнгө, өр орлогын харьцаа болон холбогдох мэдээллийг судалж бүртгэх хэсэг юм.

Энэ ажлын урсгал нь зээлийн эдийн засагчийн өдөр тутам хийж буй судалгааны ажлыг системд бүрэн бүртгэх, татгалзсан зээлийн хариуг ч дараагийн судалгаа болон түүх болгон хадгалах ач холбогдолтой.

Судлах төлөвт шилжүүлэх

Зээлийн хүсэлт шинээр бүртгэгдсэн үед хүсэлт Шинэ төлөвтэй байна. Энэ үед баруун талд харагдах Судлах товч дээр дарснаар хүсэлт Судалсан төлөв рүү шилжиж, судалгааны мэдээлэл оруулах боломжтой болно.

Судлах товч

Судалгааны мэдээлэл оруулах дэлгэц

Судлах төлөвт шилжсэний дараа зээлийн хүсэлтийн дэлгэрэнгүй хэсэгт дараах мэдээллүүдийг оруулна.

Зээл судлах дэлгэц

Судалгаанд ашиглах мэдээлэл

Зээлийн эдийн засагч дараах мэдээлэлд тулгуурлан судалгаа хийнэ.

  • харилцагчийн үндсэн мэдээлэл;
  • хүссэн зээлийн дүн, хугацаа, зориулалт;
  • барьцаа хөрөнгийн мэдээлэл, үнэлгээ, гэрчилгээ;
  • дансны хуулга болон орлогын баримт;
  • өр, орлогын харьцаа;
  • өмнөх хүсэлт, гэрээ, төлөлтийн түүх;
  • хавсаргасан судалгааны болон нотлох файлууд.

Дэлгэцийн үндсэн талбарууд

  • Дүн: Судалгаанд авч үзэж буй зээлийн дүн.
  • Валют: Зээлийн валют.
  • Хугацаа / сараар: Судалгаагаар санал болгож буй эсвэл хүсэлт дээрх хугацаа.
  • Зориулалтын бүлэг: Зээлийн зориулалтын ерөнхий ангилал.
  • Зориулалтын дэд бүлэг: Зориулалтын нарийвчилсан ангилал.
  • Зориулалт дэлгэрэнгүй: Зээлийг ямар зорилгоор ашиглах талаар дэлгэрэнгүй тайлбар.
  • Хүссэн огноо: Харилцагчийн хүсэлт гаргасан огноо.
  • Хар/зөвшөөрөл: Харилцагч болон хүсэлттэй холбоотой зөвшөөрлийн мэдээллийг тэмдэглэх хэсэг.
  • Барьцаа хөрөнгө: Хүсэлтэд холбоотой барьцаа хөрөнгийн мэдээлэл.
  • Эд/засагчийн дүгнэлт: Зээлийн эдийн засагчийн судалгааны үндсэн дүгнэлт.

Барьцаа хөрөнгө ба санхүүгийн тооцоолол

Судалгааны үед зээлийн эдийн засагч барьцаа хөрөнгийн мэдээллийг шалгаж, үнэлгээ болон гэрчилгээний мэдээлэл хүсэлттэй нийцэж байгаа эсэхийг нягтална. Мөн харилцагчийн орлого, өр төлбөр, дансны хуулга, бусад баримтад тулгуурлан санхүүгийн тооцоолол болон өр орлогын харьцааг тодорхойлно.

Зөвлөгөө

Судалгаанд ашигласан бүх нотлох файл, тооцоолол, тайлбар материалыг хавсралтаар оруулж хадгална. Ингэснээр дараагийн шатанд удирдлага зээлийн саналыг баталгаажуулахдаа бүрэн мэдээлэлтэй танилцах боломжтой болно.

Хавсралт файл оруулах

Судалгаа хийсэн файлуудыг хүсэлт дээр хавсаргана. Үүнд:

  • дансны хуулга;
  • орлогын тооцоолол;
  • өр орлогын харьцааны тооцоолол;
  • барьцаа хөрөнгийн зураг, гэрчилгээ;
  • зээлийн эдийн засагчийн нэмэлт тэмдэглэл, файл;
  • бусад нотлох баримт орно.

Зээлийн хариуцагч сонгох

Зээлийн хүсэлт дээрх зээлийн хариуцагч-ийг сонгож өөрчлөх боломжтой. Хариуцагч нь тухайн хүсэлтийн судалгаа, хяналт, дараагийн шатны ажиллагааг хариуцна.

Судалгааг дуусгах

Судалгааны мэдээлэл бүрэн оруулсны дараа хүсэлтийг хадгална. Судалгааг хийж дууссанаар дараагийн шатны удирдлага зээлийн саналыг баталгаажуулах боломжтой болно.

Анхаар

Судалгааны мэдээлэл дутуу, хавсралт файл бүрэн бус, эсвэл барьцааны мэдээлэл зөрүүтэй бол дараагийн шатанд шийдвэрлэхэд хүндрэл үүснэ. Иймээс судалгааны мэдээллийг бүрэн, нотлох баримттайгаар хадгална.