Зээл шийдвэрлэх
Зээл судалсан ажилтан 5С үнэлгээ болон бусад мэдээллүүд оруулж хадгалснаар дараагийн алхамд шилжих ба эсвэл зээлийн хүсэлтийн жагсаалтаас Судалсан
төлөвтэй зээл рүү ороход шийдвэрлэх алхам хэсэг баруун доод хэсэгт гарч ирнэ.
Зээлийн шийдвэр нь зээл хүсэгчийн хүссэн бүтээгдэхүүн болон зээлийн хүсэлтийг судалсан мэдээлэлд үндэслэн зээлийн хороо эсвэл захирал, удирдах ажилтан тухайн зээлийн хүсэлтийн шийдвэрийг гаргана.
- Үндсэн мэдээлэл
- Барьцаа хөрөнгө
- Санхүүгийн мэдээлэл
- Эдийн засагчийн дүгнэлт буюу 5C
- Холбогдох материалын хавсралт
Зээлийн хүсэлт зөвшөөрөх
Зөвшөөрөх
товч дарснаар дараах цонх гарч ирнэ.
Зээлийн дүн, хүү, хугацааг өөрчлөх боломжтой ба шийдвэрийн тайлбарыг оруулж Шийдвэр гаргах
товчийг дарснаар зээлийн хүсэлтийн жагсаалтад Шийдсэн
төлөвт шилжиж баталгаажна.
Харилцагчийн зөвшөөрөл авах
Зээлийн хүсэлт зөвшөөрсөн тохиолдолд Зээлийн гэрээ
байгуулахын өмнө харилцагчийн зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
Зээлийн хүсэлт татгалзах
Хэрэв зээл олгохоос татгалзах бол Татгалзах
товчин дээр дарж дараах цонхонд татгалзсан шалтгааныг оруулж шийдвэрлэнэ.
Ингэснээр зээлийн хүсэлтийн жагсаалтад зээлийн хүсэлт Татгалзсан гэсэн төлөвт шилжинэ.