Явцын хяналт
Зээлдэгч зээл авснаас хойш төлж барагдуулах хүртэлх хугацаанд хариуцсан эдийн засагчийн зүгээс зээлдэгчтэй холбоо барих бүртээ тэмдэглэл хөтөлж, тухайн тэмдэглэл хөтөлсөн огноо цаг минут, зорилго, тайлбарыг Явцын хяналт гэсэн хэсэгт бичнэ.
Эдийн засагчийн зүгээс зээлдэгчтэй холбоо барьсан тухай дэлгэрэнгүй, цэгцтэй мэдээлэл бүрдүүлж, түүнийг тодорхой хугацааны интервалаар хэвлэж тайлагнахад ач холбогдолтой.
Зүүн дээд талын командуудаар тэмдэглэл шинээр оруулах, өмнөх оруулснаа засварлах боломжтой. Хэрэв тухайн зээлдэгч өөр эдийн засагч дээр харьяалагдаж байсан бол тэр эдийн засагчийн оруулж байсан тэмдэглэлийг засварлах боломжгүй.
Зээлдэгчийн дараагийн зээл төлөх өдөр болоход программ автоматаар сануулах болон явцын хяналтын дагуу дараагийн хяналтын санамж үүсгэх бол Товлосон өдөр талбарт санамж өгөх огноог оруулна. Санамж нь Хариуцагч талбарт тохируулсан ажилтанд очно.
Сануулах огноо, гарчиг, дэлгэрэнгүй мэдээллийг оруулж Нэмэх товч дарах ба ийм маягаар олон санамж оруулах боломжтой бөгөөд санамжаа оруулж дуусаад Хадгалах товч дарна.