СИСТЕМД НЭВТРЭХ
Системд нэвтрэхийн тулд байгууллагын системийн замыг веб хөтөч дээр оруулна. Жишээ нь: http://demo.fincore.mn:808/test/login.jsp
Хэрэв системд нэвтрэх үед ямар нэгэн алдаа гарах эсвэл нэвтрэх нэр, нууц үгээ мартсан бол систем хөгжүүлэгчид мэдэгдэнэ үү.
Нэвтрэх хэсэгт систем хөгжүүлэгчээс үүсгэж өгсөн хэрэглэгчийн эрх (хэрэглэгчийн нэр, нууц үг)-ээр хандан Нэвтрэх товчийг дарснаар системд нэвтэрнэ.
Амжилттай нэвтэрсэн үед тухайн хэрэглэгчийн эрх, чиг үүрэгт хамаарах цэс харагдана. Үндсэн дэлгэц дээр Хянах самбар харагдах ба үүнд ББСБ- ийн санхүүгийн болон зээлийн үндсэн мэдээллүүдийн дашборд байдлаар харагдана.
Программын үндсэн дэлгэцийн баруун дээд хэсэгт:
Нүүр хуудас
Онцлох хуудас
Мессеж, харилцан яриа бүхий хамаарал хэсэг
Мэдэгдлүүд
Хэрэглэгчийн зураг
Хэрэглэгчийн зураг - цэсээр хэрэглэгчтэй холбоотой хувийн тохиргоонуудыг хийнэ.
- Товчны хослол - Программ дахь байнга хэрэглэх товчнууд
- Системийн тухай- ерөнхий мэдээлэл, заавар гарын авлага харах линк
- Системээс гарах - Системээс гарах үйлдэл
Программын үндсэн цэсний Тусламж хэсэгт системийн хэрэглэгчдэд зориулсан гарын авлага бүхий программ ажиллана. Эндээс программын тухай түүнчлэн программ дээр хэрхэн ажиллах заавар зэргийг тодорхой мэдэх боломжтой.