НЭМЭЛТ ХЭРЭГСЛҮҮД
Гүйлгээ оруулах дэлгэцтэй ажиллах заавар:
Гүйлгээний цонхонд гарч ирсэн талбаруудаас доогуур улаан зураас бүхий талбарыг заавал оруулах бөгөөд гүйлгээ хийхээс өмнө дансны мэдээлэл болон үлдэгдэл, дансны нэр зэргийг сайтар тулгаж Гүйлгээ хийх
товчин дээр дарснаар гүйлгээ хийгдэнэ. Гүйлгээ амжилттай болон амжилтгүй болсон талаар зүүн доод буланд мэдээлэл гарч ирнэ.
Гүйлгээний мэдээлэл оруулж байх үедээ тухайн мэдээлэл буруу эсвэл дахин шинээр бичих хэрэгтэй болбол close
команд буюу Esc
товчийг дарна
Эрэмблэх
Зээлийн гэрээний жагсаалтыг “Эрэмбэлэх талбар” сонголтоор эрэмбэлэхээс гадна зээлийн жагсаалтын хүснэгтийн толгой хэсэгт хулганын зүүн товчлуурыг даран өсөхөөр, буурахаар эрэмбэлж болно.
Дэлгэрэнгүй хайлт хийх
Дэлгэрэнгүй хайлт ашиглахдаа эхний цонхонд хайх талбар сонгоод дараа нь тухайн талбар дахь утгыг харьцуулах сонголтыг хийж сүүлийн талбарт харьцуулах өгөгдлийг оруулна.
Хэд хэдэн нөхцөлт хайлт хийх боломжтой ба зэрэг биелэх эсвэл аль нэгэн биелэхээс хамаарч and эсвэл or сонголтоос хийж шүүлт нэмэх гэсэн товчоор нэмнэ. Гарсан үр дүнг, эсвэл бүх жагсаалтыг excel файлаар татаж авах бол Экспорт хийх сонголтын хийнэ.
Дэлгэцэн дээр үр дүнг харах бол Болсон
гэсэн товчийг дарна. Хайлт, шүүлтээ дараа дахин ашиглахаар бол доод хэсэгт хаалтын нэр өгч хадгалах боломжтой.
Файл хавсаргах
Зээлдэгчтэй холбоотой файл хавсаргахдаа зүүн дээд хэсэгт байрлах энэхүү товчин дээр дарж Хавсралтууд цонхыг дуудаж “Файл хавсаргах” товчин дээр дарж бэлдсэн файлаа сонгож оруулна.
- Тайлан балансаа гаргахын өмнө гүйлгээний ерөнхий төлөвийг хаах хэрэгтэй.
- Гүйлгээ өндөрлөхийн өмнө тайлан балансаа бүгдийг авч, мөн шалгах хэрэгтэй
- Гүйлгээ өндөрлөхийн өмнө
Баланс шалгах
командыг ажиллуулж байх - Гүйлгээ өндөрлөх процесийг анхааралтай явуулж байх
- Гүйлгээ өндөрлөсний дараа программаас гарахгүйгээр гүйлгээний шинэ өдөр нээх командыг биелүүлэх
- Гүйлгээний backup буюу нөөцийг байнга хийх
- Лавлах сангуудын мэдээллийг засварлахдаа хянуур байх хэрэгтэй.